Sunday 29 May 2011

Бидний зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал


Монгол оронд тэн дундаа Өмнөговьд нүүрлээд байгаа байгаль орчны сүйрэл манай аймагт тулгараад байна. Цээл сумаас Төгрөг, Бугат, Алтай сумын нутгуудаар дамжин 250 гаруй км замаар Алтайн хүдэр компани төмрийн хүдэр хүнд даацын машинаар тээвэрлэж байна. Цээлийн хоолой, Алаг нуурын говь, Аж богдын баруун хэсгээр дандаа говийн эмзэг хөрсөөр тээвэрээ хийж байна. Нутгийн хүмүүсийн яриагаар жаахан хүдэр зөөж мөнгө олж байгаад замаа тавина гэж тайтгаруулдаг сурагтай. Ийм байдлаар хэрэгждэг бизнесийн төсөл гэж урьд сонсоогүй билээ. Энэ уурхайн байгаль орчны асуудалд хандаж байгаа хандлага, энэ талаар сум, аймгийн удирдлагуудаас албан ёсны тайлбар хэрхэн гаргуулах, аймгийн мэргэжлийн хяналт болон байгаль орчны албадын албан дүгнэлтийг online хэлбэрээр залуус шаардлага тавьж албан ёсны хариугаа авч, өөрсдийн төсөөлж байгаа байдлаа бодит мэдээллээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймээс залуучууд бид хэвлэл мэдээлэл, сайтуудаар дамжуулж аймаг сумдын болон мэргэжлийн байгууллагуудад асуулга тавьж хариултаа авах, цаашид ийм арга замаар хөгжилд хэрэгтэй мэдээлэл түгээх боломжтой болов уу. Энэ тал дээр хамтран ажиллах боломжтой залуус саналаа тодорхой илгээнэ үү. Facebook-ээр дамжуулан саналаа илгээж нутгийхаа асуудалд хамртан ажиллахыг уриалж байна.
Нийтэлсэн Чинээ

No comments:

Post a Comment