Thursday 23 June 2011

Иргэн ба төр, мэдээлэл


Иргэн баян бол улс баян, иргэн нь ядуу бол улс төрчид нь баян гэнээ, шинэ цагийн яриа хэлц нэг иймэрхүү. Манай аймагт энэ бол бүүр сонгодог утгаараа. Баахан баян хүмүүсийг сонгоол байсан, аймагт ч, сумдад ч, хөгжил яг хэвээрээ, урагшаа биш алгуур уруудсаар.
Иргэд нь ядуу биш юм аа, харин мэдээлэл үнэхээр хомс юм аа манай нутагт. Шинэ мэдээ мэдээлэлгүй иргэн сонголтоо буруу хийдэг, сонгосон хүмүүстэйгээ хамтран ажиллах арга барилаа мэддэггүй, мэдэхийг хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй. Нөгөө талаар нутгийхаа төр захиргааны байгууллагад асуулга шаардлага тавьдаггүй, бас тэдэнд итгэдэггүй, тэднийг шахаж шаарддаггүй, хамтран ажилладаггүй. Өөрөөр хэлбэл төргүй ч юм шиг, захиргаагүй ч юм шиг, бүүр цаашилбал хуульгүй мэт амьдарч байна.
Нөгөө талаас энэ нь улс төрчид, аймгийн удирдлагуудад жинхэнэ шар тос. Ажил хийсэн ч хийгээгүй ч ахиад сонгогдоно, төрийн албан дээрээ насаараа бурхан аяатай тухлана. Иргэд нь шахахгүй, шаардахгүй, зүгээр л урсгалаараа ажил нь явна, байдал хэцүүдүүл засгийн газраас жаахан түлш салгаад хэд хоног аймгийн төвдөө илүү цагаар цахилгаан өгнө. Бас тэд насаараа тэр албан дээрээ дархлагдсан учраас залуучууд тэнд орж ажиллах нүх сүв, боломж байхгүй, зөвхөн тэдний амаар байх боломжтой хүмүүсийг тэд ажилд авна. Тэгэхээр ёстой жинхэнэ update хэзээ ч хийгдэхгүй дээ, тэдний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл дүгнэлт бүхий л юманд.
Иргэн, төр засгийн үйлчилгээ хоёр манайд нэг иймэрхүү. Боломж бас байнаа. Бид мэдээллийн урсгалыг хөгжүүлж чадах юм бол. Энийг бас энгийн хийж болно. Сумдууд иргэдтэйгээ улирал бүр хурлаа хийгээд хэвшмээр байна. Нөгөө талаас аймгийн удирдлага төр захиргааны байгууллагатай харилцах, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс мэдээлэл тайлан гаргуулж авдаг энгийн тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл солилцоо. Эрхэмүүд бидний онлайн талбаруудад нэвтэрдэг, тэнд хариулт өгдөг, энэ бол маш энгийн хэлбэр. Бид арай албан ёсны мэдээлэл солилцоог яагаад хийж болохгүй гэж....

Wednesday 1 June 2011

Одоо цагийн Хуучин хүүг яахуу


Сумдын сургууль нэг иймэрхүү, нэтгүй, номын сангүй гэж хэлж болно, дээр нь тоггүй. Яг нарийн дээрээ хөмөрсөн тогооны дотор тал чинь маш цэвэрхэн байдаг юм штэ. За багш нар бол үнэн хип хоп болсон юм байна лээ, ихэнхийг нь сургуульд цаг өнгөрөөгч гээд хэлчихэд хатуу боловч бас дөхөж очноо. Жил бүр 1-2 РС олдийм шиг байгаан, нэг вирустаал бол ерөөсөө үзэсгэлэнд тавигдана, дээр нь тоггүй. Хуучин хүү чинь харин зохиол дээрээ бас цоглог шүү, айл хунараар ороод мэдээлэл дамжуулчнаа. Сумын сургуулийг аймгийн төвийн сургууль дайны, аймгийн төвийн сургуулийг хотын сургуулийн хэмжээнд, за хотыхыг мэдэхгүй ээ, дарга нар Кэмбриж болгож байгаа юм гэнэ лээ шүү. Залуус бид энэ зун юу хийх үү, Алтайхаа хэдэн сумдын сургуулийн РС хэрэглээг жаахан сайжруулуул болмоор ч юм уу. Хэдэн нэг жил хэрэглэхээр анти вирус програм олдох биз, тэгээд 1-2 багш аймийн төв дээр цуглуулаад 14 хоног нам РС заагаад өгчий, боловсролын газар нь харин дэмжих юм бол уу. За тэр багш сумдаа очоод од болно биз. Сумруу бас 2 оюутан очоод сургууль дээр нь заагаад өгүүл болох юм, гэтэл багш нар маань сааль сүү наадам гээд алга болчноо, зарим нь шавь нараараа юм заалгахгүй гэж томроно. Сумдын сургуулийг нэг интернэттэй, тэнд сурч байгаа хүүхдүүдийг интернэт ашиглаад сургачдаг болуул ч бас шинэ хүүнүүд үсрээл гараад ирнэ дээ......

Sunday 29 May 2011

Бидний зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал


Монгол оронд тэн дундаа Өмнөговьд нүүрлээд байгаа байгаль орчны сүйрэл манай аймагт тулгараад байна. Цээл сумаас Төгрөг, Бугат, Алтай сумын нутгуудаар дамжин 250 гаруй км замаар Алтайн хүдэр компани төмрийн хүдэр хүнд даацын машинаар тээвэрлэж байна. Цээлийн хоолой, Алаг нуурын говь, Аж богдын баруун хэсгээр дандаа говийн эмзэг хөрсөөр тээвэрээ хийж байна. Нутгийн хүмүүсийн яриагаар жаахан хүдэр зөөж мөнгө олж байгаад замаа тавина гэж тайтгаруулдаг сурагтай. Ийм байдлаар хэрэгждэг бизнесийн төсөл гэж урьд сонсоогүй билээ. Энэ уурхайн байгаль орчны асуудалд хандаж байгаа хандлага, энэ талаар сум, аймгийн удирдлагуудаас албан ёсны тайлбар хэрхэн гаргуулах, аймгийн мэргэжлийн хяналт болон байгаль орчны албадын албан дүгнэлтийг online хэлбэрээр залуус шаардлага тавьж албан ёсны хариугаа авч, өөрсдийн төсөөлж байгаа байдлаа бодит мэдээллээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймээс залуучууд бид хэвлэл мэдээлэл, сайтуудаар дамжуулж аймаг сумдын болон мэргэжлийн байгууллагуудад асуулга тавьж хариултаа авах, цаашид ийм арга замаар хөгжилд хэрэгтэй мэдээлэл түгээх боломжтой болов уу. Энэ тал дээр хамтран ажиллах боломжтой залуус саналаа тодорхой илгээнэ үү. Facebook-ээр дамжуулан саналаа илгээж нутгийхаа асуудалд хамртан ажиллахыг уриалж байна.
Нийтэлсэн Чинээ

Saturday 28 May 2011

16 улсад 800 гаруй оюутан тэтгэлгээр суралцана

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Мон­гол Улсаас гадаадын улс оронд бакалавр, магистр, докторын түвшинд 2011-2012 онд Засгийн газрын тэтгэлгээр оюутан сургах талаар БСШУ-ы сайд Е.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд боловсролын сапбарынхантай уулзахдаа гадаадын улс оронд суралцаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг олон нийтэд ил тод нээлттэй зарлаж байх үүрэг өгсний дагуу ийнхүү мэдээлэл хийж байна гэв.
Улс улсын тэтгэлэгт хөтөлбөр янз бүрийн хугацаатай байдаг. Одоогийн байдлаар нэлээд олон улсын тэтгэлэг зэрэг зарлагдаж байгаа юм байна. БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 50 бакалаврын тэтгэлэг нэмжээ. Нийт 95 тэтгэлгийн шалгалт 3 дугаар сарын сүүлээр эхлэх ажээ. Тэтгэлэгт хамрах болзлыг хангасан суралцагчид БСШУЯ-нд бүртгүүлж, БНХАУ-ын ЭСЯ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажээ.
Мөн тавдугаар сард ӨМӨЗО-нд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт 100 бакалавр, 120 магистр, докторантын тэтгэлэг олгожээ. Польш, Унгар, Украин, Румын, Болгар, Хорват зэрэг оронд тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Эдгээр оронд энэ хичээлийн жилд 45 оюутан сурах бөгөөд 33 нь бакалавр, 4 нь магистр, 6 докторант, 2 мэргэжил дээшлүүлэгч сурахаар зарлаж байна.
Турк улсын Засгийн газрын тэт­гэлэгт 20 бакалавр, 10 магистр, 10 докторант сургах бөгөөд тус улсын Засгийн газрын нэмэлт хөтөлбөрөөр 55 бакалаврын оюутан сургах сонгон шалгаруулапт болох юм. Чехэд суралцагчдын бүртгэл дуусч 28 оюутны материал тус улсын боловсролын яаманд хүргэгджээ. БНЭУ-д сурапцах оюутны сонгон шапгаруулаптыг тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. 20 бакалавр, 10 магистр сонгогдоно. 3,4 дүгээр сард ОХУ-ын тэтгэлгийг зарлана.
ОХУ-аас тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмж 30 болгожээ. 4дүгээр сард Вьетнам, Лаос, Куба улсад сурах тэтгэлэгт сонгон шалгаруулалт болно. Нийт энэ хичээлийн жилд дэлхийн 16 оронд 813 оюутан сурапцах урьдчилсан дүн гарчээ. Үүнээс гадна БСШУЯ сургалтын төрийн сангаар магистр, докторын сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгаруулалт 5 дугаар сард болох гэнэ.
Энэ жил дэлхийн топ сургуулиудад суралцах бака­лаврын түвшний хүүхдүүдийг санхүүжүүлэхээр улсын төсөвт суусан гэлээ. Шууд гэрээгээр сурч буй оюутнуудад сургалтын төрийн сангаас санхүүжүүлж ХБНГУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, АНУ-ын Альяскийн их сургуульд тодорхой тооны оюутан сургахаар сонгон шапгаруулалт зарлаж буйгаа дуулгав.
Нэлээд олон орны Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байгаа учраас тухайн суралцагчид тавих шаардлага, журмыг БСШУЯ-ны вэб сайтаас дэлгэрэнгүй үзэхийг сайд сануулав.
Д.Догсмаа
Эх сурвалж: “Монцамэ

Алтай нутгийн залуусын блог

Энэ зуун өндөр нуруутай бяр чадалтай хүмүүсийх биш, оюун ухаан мэдээ мэдлэгийг дээдэлсэн оюунлаг хүмүүний эрин үе билээ. Монголын оюунлаг хүмүүсийн эх өлгий Говь-Алтай нутгийнхаа залуусыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, идэвхижүүлэх, нутгийнхаа хөгжилд гар бие, оюунаараа оролцох е-мэдээллийн иж бүрэн үйлчилгээг хөгжүүлэх, мэдээллийн үйлчилгээгээр дамжуулж орон нутгаа хөгжүүлэх их зорилгын нэгээхэн хэсэг нь блогжуулах аян билээ. Алтай нутгийн иргэд, залуусын амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр дамжуулан хөгжүүлэх, мэдээллээр хангах, залуусыг сонирхлын хүрээнд нэгтгэх, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх нь энэхүү блогийн үндсэн зорилго байх болно. Залуус та бүхнийг энэхүү блогтой хамтран ажиллаж хамтдаа хөгжихийг уриалж байна. Блогийн хамт олноос