Thursday 23 June 2011

Иргэн ба төр, мэдээлэл


Иргэн баян бол улс баян, иргэн нь ядуу бол улс төрчид нь баян гэнээ, шинэ цагийн яриа хэлц нэг иймэрхүү. Манай аймагт энэ бол бүүр сонгодог утгаараа. Баахан баян хүмүүсийг сонгоол байсан, аймагт ч, сумдад ч, хөгжил яг хэвээрээ, урагшаа биш алгуур уруудсаар.
Иргэд нь ядуу биш юм аа, харин мэдээлэл үнэхээр хомс юм аа манай нутагт. Шинэ мэдээ мэдээлэлгүй иргэн сонголтоо буруу хийдэг, сонгосон хүмүүстэйгээ хамтран ажиллах арга барилаа мэддэггүй, мэдэхийг хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй. Нөгөө талаар нутгийхаа төр захиргааны байгууллагад асуулга шаардлага тавьдаггүй, бас тэдэнд итгэдэггүй, тэднийг шахаж шаарддаггүй, хамтран ажилладаггүй. Өөрөөр хэлбэл төргүй ч юм шиг, захиргаагүй ч юм шиг, бүүр цаашилбал хуульгүй мэт амьдарч байна.
Нөгөө талаас энэ нь улс төрчид, аймгийн удирдлагуудад жинхэнэ шар тос. Ажил хийсэн ч хийгээгүй ч ахиад сонгогдоно, төрийн албан дээрээ насаараа бурхан аяатай тухлана. Иргэд нь шахахгүй, шаардахгүй, зүгээр л урсгалаараа ажил нь явна, байдал хэцүүдүүл засгийн газраас жаахан түлш салгаад хэд хоног аймгийн төвдөө илүү цагаар цахилгаан өгнө. Бас тэд насаараа тэр албан дээрээ дархлагдсан учраас залуучууд тэнд орж ажиллах нүх сүв, боломж байхгүй, зөвхөн тэдний амаар байх боломжтой хүмүүсийг тэд ажилд авна. Тэгэхээр ёстой жинхэнэ update хэзээ ч хийгдэхгүй дээ, тэдний ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл дүгнэлт бүхий л юманд.
Иргэн, төр засгийн үйлчилгээ хоёр манайд нэг иймэрхүү. Боломж бас байнаа. Бид мэдээллийн урсгалыг хөгжүүлж чадах юм бол. Энийг бас энгийн хийж болно. Сумдууд иргэдтэйгээ улирал бүр хурлаа хийгээд хэвшмээр байна. Нөгөө талаас аймгийн удирдлага төр захиргааны байгууллагатай харилцах, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс мэдээлэл тайлан гаргуулж авдаг энгийн тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл солилцоо. Эрхэмүүд бидний онлайн талбаруудад нэвтэрдэг, тэнд хариулт өгдөг, энэ бол маш энгийн хэлбэр. Бид арай албан ёсны мэдээлэл солилцоог яагаад хийж болохгүй гэж....

Wednesday 1 June 2011

Одоо цагийн Хуучин хүүг яахуу


Сумдын сургууль нэг иймэрхүү, нэтгүй, номын сангүй гэж хэлж болно, дээр нь тоггүй. Яг нарийн дээрээ хөмөрсөн тогооны дотор тал чинь маш цэвэрхэн байдаг юм штэ. За багш нар бол үнэн хип хоп болсон юм байна лээ, ихэнхийг нь сургуульд цаг өнгөрөөгч гээд хэлчихэд хатуу боловч бас дөхөж очноо. Жил бүр 1-2 РС олдийм шиг байгаан, нэг вирустаал бол ерөөсөө үзэсгэлэнд тавигдана, дээр нь тоггүй. Хуучин хүү чинь харин зохиол дээрээ бас цоглог шүү, айл хунараар ороод мэдээлэл дамжуулчнаа. Сумын сургуулийг аймгийн төвийн сургууль дайны, аймгийн төвийн сургуулийг хотын сургуулийн хэмжээнд, за хотыхыг мэдэхгүй ээ, дарга нар Кэмбриж болгож байгаа юм гэнэ лээ шүү. Залуус бид энэ зун юу хийх үү, Алтайхаа хэдэн сумдын сургуулийн РС хэрэглээг жаахан сайжруулуул болмоор ч юм уу. Хэдэн нэг жил хэрэглэхээр анти вирус програм олдох биз, тэгээд 1-2 багш аймийн төв дээр цуглуулаад 14 хоног нам РС заагаад өгчий, боловсролын газар нь харин дэмжих юм бол уу. За тэр багш сумдаа очоод од болно биз. Сумруу бас 2 оюутан очоод сургууль дээр нь заагаад өгүүл болох юм, гэтэл багш нар маань сааль сүү наадам гээд алга болчноо, зарим нь шавь нараараа юм заалгахгүй гэж томроно. Сумдын сургуулийг нэг интернэттэй, тэнд сурч байгаа хүүхдүүдийг интернэт ашиглаад сургачдаг болуул ч бас шинэ хүүнүүд үсрээл гараад ирнэ дээ......